Танилцуулга
Байнгын хорооны гишүүд

1.Жалбасүрэнгийн Батзандан 2.Намдагийн Батцэрэг 3.Мигэддоржийн Батчимэг 4.Гарьдхүүгийн Баярсайхан 5.Баярбаатарын Болор 6.Раднаагийн Бурмаа /Байнгын хорооны дарга/ 7.Сайнхүүгийн Ганбаатар 8.Мөнхчулууны Зоригт    9.Данзангийн Лүндээжанцан 10.Нямтайширын Номтойбаяр 11.Салдангийн Одонтуяа 12.Даваажанцангийн Сарангэрэл 13.Отгонбилэгийн Содбилэг 14.Долгорсүрэнгийн Сумъяабазар 15.Шаравдоржийн Түвдэндорж 16.Чимэдийн Хүрэлбаатар. 17.Баттогтохын ...
Эрхлэх асуудлын хүрээ

Өргөдлийн байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.2-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна 19.4.1, 19.4.2-т заасны дагуу Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх, өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авахбүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Товч танилцуулга

Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Өргөдлийн байнгын хороо байгуулагдсан. Өргөдлийн байнгын хороо нь Улсын Их Хурлын тухай хуулийн 19.4, 20.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн бүхий л өргөдлийг судлах, шийдвэрлэх, өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах бүрэн ...