Хуралдааны мэдээлэл
ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ 2014.12.17-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ МЭДЭЭ

Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдлийг хэлэлцлээ. Дээрх хуулийн хэрэгжилттэй холбогдуулан ирүүлсэн иргэдийн өргөдлийн талаар Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулга хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Уул уурхайн сайд Р.Жигжид, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Уул уурхайн ...
Малчны өргөдлийн дагуу Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн / 2014.10.29 / хуралдаанаар Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Увс аймгийн малчин С.Доржоос ирүүлсэн өргөдлийн тухай хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Малын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар хийсэн хуулийн хэрэгжилтийн судалгааг танилцуулав.Өргөдлийн байнгын хорооноос иргэний өргөдлийг судлах хүрээнд Хууль зүйн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн ...
Газрын дор болон хүнд, хортой нөхцөлд ажилласан иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр / 2014.10.08 / хуралдаж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд газрын дор болон хүнд, хортой нөхцөлд ажилласан иргэдийн нийгмийн асуудлын талаар иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцсэн юм. Иргэн Д.Орги, Г.Чимэгдэлгэр нарын ахмад уурхайчдаас “ уурхайчид энгийн иргэдийн адил цалингийн 45 хувьтай тэнцэх хэмжээгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгодог бөгөөд дундаж тэтгэвэр 273854 төгрөг байна. Уурхайчид газрын гүнд болон, ...
Иргэдийн өргөдлийн дагуу Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож, эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.17/ хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвалын мэдээллийг хэлэлцлээ. Эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдлийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эхлээд танилцуулав. Иргэдээс 2013 оноос 2014 онд Улсын Их Хурлын гишүүд болон Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн Эмчилгээний зардал хүрэлцээгүйгээс санхүүгийн тусламж хүссэн ...
Төрийн албан хаагчийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх болон гэр олгох асуудлаар ирүүлсэн өргөдлийн судалгааг хэлэлцэн Засгийн газарт чиглэл өглөө

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.03/ хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн 27.1.8, 27.4 дэх заалтуудын хэрэгжилтийн талаар иргэдээс гаргасан өргөдлийг хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоолоор баталсан “Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн ажиллах чиг үүргийн хуваарь, өргөдөл шийдвэрлэх журам”-ын дагуу эдгээр өргөдлийг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт, Д.Сарангэрэл нарт хуваарилсан байна. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулгыг ...
Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, зөчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Боловсролын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилт болон энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зарим иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг авч хэлэлцлээ.      Иргэн О.Эрдэнэцэцэг “Төрийн өмчийн сургуульд 28 жил ажилласан хэдий ч2013 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хувийн сургуульд ажиллаж байсан гэсэн шалтгаанаар Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан мөнгөн тэтгэмжийг авч чадахгүй байгаа”, иргэн ...
Өргөдлийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өглөө

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2014.04.30/ үдээс өмнө хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Р.Бурмаа хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, дараа нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын дүн, хүн амын бүтцийн насжилтийн нөлөөлөл, санхүүгийн ачааллын тооцоо, ирээдүйн төсөөллийн талаар мэдээлэл хийв. Монгол Улсад нэмэлт, хувийн тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлэх ...
Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.04.29/

Байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн байгууллагуудаас иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох хуулийн төсөл боловсруулах, мэдээллийн нэгдсэн систем, сан бий болгох, техник технологийн нийтлэг шийдэл, стандарт нэвтрүүлэхтэй холбогдсон судалгааг хийж, санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны ...
Байнгын хороо 2014 оны 04 дүгээр сарын 30-нд хуралдана

4 дүгээр сарын 30-ны Лхагва гарагт 09.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: 1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгтэй холбогдуулан гаргасан иргэний өргөдлийг хэлэлцэх; 2. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн мэдээллийг сонсох; 3. “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай; 4. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн ...
Байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл

Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг "Хавсралт файл" хэсгээс татаж авна уу
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газарт хугацаатай даалгавар өгөхөөр боллоо

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2014 оны хаврын чуулганы анхны хуралдаан дөрөвдүгээр сарын 16-ны Лхагва гарагт Төрийн ордны хуралдааны А танхимд боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний эхний хоёр нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийн хэрэгжилт болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн хэрэгжилт гэсэн хоёр хуулийн хэрэгжилтийн талаарх асуудал байв. Эдгээр хуулийн хэрэгжилтийн талаар ...