Мэдээ мэдээлэл
ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Байгаль орчны тухай хууль тогтоомжийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13.00 цагаас Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Өргөдлийн байнгын хорооны ахлах зөвлөх С.Заяадэлгэр, зөвлөх Э.Баярмаа, референт Х.Баттөгсөх, Х.Энэбиш, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, ахлах мэргэжилтэн Д.Отгонлхагва, ...
Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны 90 жилийн ойн баярын хуралд оролцлоо

Монголын эмэгтэйчүүдийн холбооны 90 жилийн ойн баярын хуралд Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа оролцож, баярын үг хэлж, Өргөдлийн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ цаашид иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаа талаар дурдсан юм. Өргөдлийн байнгын хороо 2014 он гарсаар иргэдийнхээ өргөдлийн дагуу 19 асуудлыг хэлэлцэж, 6 тогтоол гаргаж, 4 хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг ...
ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО 2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 03-06-НЫ ӨДРҮҮДЭД ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

Өргөдлийн байнгын хорооноос Говьсүмбэр, Дорноговь аймгийн Сайншанд хотын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж, Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл, Улаанбадрах, Дэлгэрэх сумдад ажиллаж зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзалт хийж, санал хүсэлтийг хүлээн авах арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа. Дорноговь аймгийн Сайншанд хотын “Саран-Хөхөө” театрт иргэдтэй хийсэн уулзалтанд Өргөдлийн байнгын хороог төлөөлөн УИХ-ын гишүүн ...
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээндУлсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем (вэбсайт, дотоод програм хангамжийн систем) боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тулзөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд дараах ерөнхий шаардлага тавигдана. ...
УИХ-ЫН ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД МОНГОЛ-ГЕРМАНЫ АШИГТ МАЛТМАЛЫН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын хүрээнд  2014 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр Монгол-Германы технологийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.      Уулзалтад УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны дарга, Монгол-Германы Парламентийн бүлгэмийн дарга Р.Бурмаа, гишүүн Ж.Батзандан, С.Одонтуяа тус Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх С.Заяадэлгэр, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн ...
Өргөдлийн байнгын хорооны 2014 оны хаврын чуулганы хугацаанд иргэдийн дуу хоолой болж ажиллалаа

2014 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга Р. Бурмаа тайлангийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр /2014.07.02 /сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд “Өргөдлийн байнгын хороо 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэний өргөдлийн дагуу нийт 6 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хариуцсан салбарын асуудлаар нь гаргасан иргэдийн өргөдлийн дагуу Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, ...
Өргөдлийн байнгын хороо Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хороотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хороотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр / 2014.06.27 / гарын үзэг зурлаа. Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Ганбаатар болон Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Цогт, Монголын Хуульчдын холбооны ...
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээлэл

Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс хийсэн мэдээллийн "Хавсралт файл" хэсгээс татан авна уу.
Хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө

Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолоор Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч, Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчилж, 2014 оны 2 дугаар улиралд багтаан тус Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт чиглэл болголоо.  Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүдээс гаргасан хүсэлтийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон Нийгмийн ...
Өргөдлийн байнгын хорооноос төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа

Өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд УИХ, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэж буй үйл ажиллагааны өнөөгийн байдлыг судлах, үнэлгээ хийх, цаашид боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулахтай холбоотой санал солилцож, туршлага судлах зорилгоор төрийн байгууллагуудын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалтыг зохион ...
Хан-Уул дүүргийн иргэдэд Байнгын хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд "Хөгжилд тэмүүлсэн Хан-Уул" уулзалт, ярилцлагыг 2014.03.04-ний өдөр зохион байгуулсантай холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны ажлын албанаас иргэдэд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааг таниулж, иргэд ямар асуудлаар Улсын Их Хуралд өргөдөл гаргаж болох талаар мэдээлэл хийж, Байнгын хорооны гарын авлагыг иргэдэд танилцууллаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын "Иргэдийн оролцоо, өргөдөл гомдлын хороо" Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын "Иргэдийн оролцоо, өргөдөл гомдлын хороо"-ны 10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Улсын Их Хурал, Төрийн ордон, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, санал бодол, туршлага солилцлоо.