Мэдээ мэдээлэл
ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО 2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 03-06-НЫ ӨДРҮҮДЭД ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

Өргөдлийн байнгын хорооноос Говьсүмбэр, Дорноговь аймгийн Сайншанд хотын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж, Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл, Улаанбадрах, Дэлгэрэх сумдад ажиллаж зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзалт хийж, санал хүсэлтийг хүлээн авах арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа. Дорноговь аймгийн Сайншанд хотын “Саран-Хөхөө” театрт иргэдтэй хийсэн уулзалтанд Өргөдлийн байнгын хороог төлөөлөн УИХ-ын гишүүн ...
Иргэдийн өргөдлийн дагуу явуулсан хяналт шалгалт, түүний үр дүн (Засгийн газрын тогтоолын хэрэгжилт)

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтуудыг Олон Улсын жишигт нийцсэн 24 цагийн үйл ажиллагаатай болгохтой холбогдуулан Засгийн газрын тогтоолууд гарсан боловч ажил хийгдэхгүй удаашралтай байгаа тухай гомдол Өргөдлийн байнгын хороонд ирүүлсний дагуу холбогдох яамдуудад чиглэл өгч ажилласны үр дүнд Боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, Боомтын тухай хуулийн төслийг санаачлах, холбогдох хөрөнгийг 2014 оны төсөвт суулгах, ...
Иргэдийн өргөдлийн дагуу явуулсан хяналт шалгалт, түүний үр дүн (Хүүхдийн эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх)

Иргэдийн өргөдлийн дагуу явуулсан хяналт шалгалт, түүний үр дүн (Хүүхдийн эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх)         Сүхбаатар дүүрэгт байрлах “Шинэ үе” ерөнхий боловсролын сургуулийн захирлаас “тус сургуулийн урдуур шинээр тавидсан зам нь хурд сааруулагч, явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио байхгүй улмаас удаа дараа ноцтой ослууд гарч, хүүхдийн аюулгүй байх эрх зөрчигдөж байгаа талаар дурдаж, энэ талаар удаа дараа холбогдох байгууллагуудад хандаж байсан боловч ямар ...
Иргэдийн өргөдлийн дагуу явуулсан хяналт шалгалт, түүний үр дүн (Газрын харилцаа)

Баянгол дүүргийн оршин суугч, нийт 121 иргэнээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчин орон сууцны гадаа байрлах хүүхдийн тоглоомын талбайд “Монбейкери” ХХК-д газар эзэмших эрх олгосон, түүнчлэн шүүхээс хууль бус болохыг тогтоосон хэдий ч эзэмших эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа, үүний улмаас машин, техник төхөөрөмж авчран газрыг ухаж, орон сууны цонхыг хаан барилга барихаар ажиллаж байгаа тул дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн ...
Иргэдийн өргөдлийн дагуу явуулсан хяналт шалгалт, түүний үр дүн (Боловсролын салбар)

Иргэдээс Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах “Эрэл-ESM” бүрэн дунд сургуулийн зарим багш нарын ёс суртахууны доголдол, багшийн ёс зүйг зөрчсөн үйлдэл, хэт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа байдлыг шалгаж өгөхийг хүссэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд ирүүлсний дагуу судлан үзэж, уг сургуулийн багш нарт тавигддаг ёс зүйн болон мэргэжлийн түвшиний шалгуур, сургалтын чанар, хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, бүрэн дунд боловсролын ...