Мэдээ мэдээлэл
Харгалзах огноо: 2014-09-12|Уншсан : 73

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээндУлсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем (вэбсайт, дотоод програм хангамжийн систем) боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тулзөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд дараах ерөнхий шаардлага тавигдана.

  • Мэдээллийн технологийн чиглэлээр 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх

  • Системийн судалгаа, шинжилгээ, техник хангамж, программ хангамж, өгөгдлийн сан зохион байгуулалтын орон тооны, энэ чиглэлээр мэргэшсэн тус бүр 4-өөс доошгүй гишүүнтэй багтай байх

  • Нээлттэй эхийг хөгжүүлэн, нэвтрүүлсэн туршлагатай байх.

Гэрээт ажлыг 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буйэтгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын товч танилцуулга

  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбоо барих хүний нэр, утасны дугаар

  • Багт ажиллах ахлагч, гишүүдийн анкет, холбоо барих утас, мэйл хаяг г.м.

Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна.

Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 16.30 цагийн дотор ирүүлнэ үү.

НҮБХХ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр 14201, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн утас: 263143

Цахим хуудас: splp.parliament.mn

www.parliament.mn




Оруулсан огноо: 2014-09-16|Уншсан : 73