Санал асуулгууд

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээг сайжруулахийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй вэ? 4.Сурах бичгийг хүрэлцээгүйгээс дамлан худалдаж авдаг, хуучин ном хэрэглэдэг /ариун цэврийн шаардлага хангахгүй/ байдлыг өөрчилж, номыг хямд өртгөөр үйлдвэрлэн эцэг, эхчүүд худалдан авдаг /өмнө бид худалдан авдаг байсан, харин хуучин сурах бичгийг хандиваар авч орлого багатай иргэдийн хүүхдүүдэд сургууль нь тараадаг/ болъё. Ингэснээр улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчнийг дэмжихэд зарцуулъя.

Дэмжиж байна
100%
Дэмжихгүй
0%


Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээг сайжруулахийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй вэ? 3. Монгол уламжлалаа хадгалсан, ёс суртахуунтай хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх үүднээс суурь боловсрол олгох сургалтын хөтөлбөрт үндэсний түүхийн хичээлийг оруулах /сонгоноор орж байгаа нь хангалтгүй/, соёл, уламжлал, зан заншлыг хөтөлбөрт шингээж шинэчлэн сайжруулъя.

Дэмжиж байна
50%
Дэмжихгүй
50%


Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээг сайжруулахийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй вэ? 2. Сурагчийн дүрэмт хувцас нь зардал ихтэй, загвар оновчгүй, олон давхарлаж өмсдөг иж бүрдэлтэй байгаа тул хүүхдийн биед эвтэйхэн, /социализмын үед хэрэглэж байсан шиг/ хямд өртөгтэй, эдэлгээтэй, нэгэн жигд дүрэмт хувцастай болъё.

Дэмжиж байна
50%
Дэмжихгүй
50%


Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээг сайжруулахийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй вэ? 1. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанарыг сайжруулах, хэмжээг нэмэх /хүүхэд өлсдөг тул/ үүднээс хоолны мөнгөний тодорхой хувийг /50 хувь/ эцэг, эх төлдөг болъё.

Дэмжиж байна
0%
Дэмжихгүй
0%


Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар саналаа өгнө үү.

Боловсролын хуулийн 43.3-т багшид олгох тэтгэмж өмчийн хэлбэрээс үл хамааран адил тэгш байна гэж заасан тул 43.1.4-т заасан мөнгөн тэтгэмжийг хувийн өмчийн сургуульд ажилласан иргэнд олгохоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай Дэлгэрэнгүй

16%
Энэ хуулийн 43.1.4-т заасан боловсролын сургалтын байгууллагад их, дээд сургуулийг хамруулах шаардлагатай Дэлгэрэнгүй

72%
Зөвхөн төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад ажилласан иргэнд мөнгөн тэтгэмжийг олгох шаардлагатай Дэлгэрэнгүй

4%
25-аас дээш жил ажилласан боловч өндөр насны тэтгэвэрт гарахаас өмнө өвчний улмаас нас барсан тохиолдолд мөнгөн тэтгэмжийг нөхөн олгох шаардлагатай Дэлгэрэнгүй

4%
Энэ хуулийн 43.1.4-т нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй Дэлгэрэнгүй

0%
Өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш байх тухай 43.3 дахь заалт тунхаглалын шинжтэй амьдралд хэрэгжихгүй байгаа тул өөрчлөх шаардлагатай Дэлгэрэнгүй

0%
Бусад Дэлгэрэнгүй

4%