Байнгын хорооны шийдвэр
Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах асуудлаар гаргасан тогтоол

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.17/ хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвалын мэдээллийг хэлэлцлээ.Улсын хэмжээнд нийт 1736 эмнэлэг, сувилал үйл ажиллагаа явуулж байгаагаас өрхийн эрүүл мэндийн төв 228, сум, тосгон, сум дундын эмнэлэг 329, нэгдсэн эмнэлэг 26, бүсийн оношилгоо, эмчилгээний төв 5, төв эмнэлэг тусгай мэргэжлийн төв 16, амаржих газар 3, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 197, үүдэн ...
Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар гаргасан тогтоол

Гэр олгуулах талаар иргэдээс ирүүлж байгаа өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Иргэдээс Улсын Их Хуралд хандаж гэр олгуулах асуудлаар гаргасан өргөдлийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар танилцууллаа. Танилцуулгад дурдагдсанаар, “Иргэдээс Улсын Их Хуралд гаргасан өргөдлийг тус Байнгын хороо хүлээн авч хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд хамаарах саналын шинжтэй өргөдөл, хуулиар бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах болон ахуйн шинжтэй хувийн хүсэлт гэж ангилан ...
Боловсролын тухай хуулийн 43.1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангаж, зөчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2014.05.20-ны өдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилт болон энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зарим иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг авч хэлэлцлээ. Иргэн О.Эрдэнэцэцэг “Төрийн өмчийн сургуульд 28 жил ажилласан хэдий ч2013 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хувийн сургуульд ажиллаж байсан гэсэн шалтгаанаар Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан мөнгөн тэтгэмжийг авч чадахгүй ...
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22.1 дэх хэсгийн талаар Засгийн газарт чиглэл өглөө

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Иргэн Б.Дэлгэрмаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Мэргэшсэн нягтлан бодогчид сар тутам мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг Засгийн газар тогтооно.” гэж заасан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай хуулийн заалтуудыг зөрчиж байна гэж ...
Хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өглөө

Цэргийн албан хаачийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хэрэгжихгүй байгаагаас хохирч байгаа тухай өргөдлийг иргэдээс Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн. Өргөдлийг судлах явцад хуулийн хэрэгжилтийг хянан шалгах шаардлага гарсан тул Байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоолоор Цэргийн албан хаачийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн биелэлтийг хангах арга хэмжээ авах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт ...
Байнгын хорооны 2014 оны 01 тоот тогтоол "Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэл өгөх тухай"

Өргөдлийн байнгын хороонд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээг тогтоохтой холбогдсон Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн өргөдлийг иргэнээс ирүүлсэн. Өргөдлийг судлах явцад хуулийн хэрэгжилтийг хянан шалгах шаардлага гарсан тул Байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоолоор Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн биелэлтийг хангах арга хэмжээ авах, холбогдох хуулиудад ...